Бид танд гурван төрлийн үнийн дүнтэй бэлгийн картыг санал болгож байгаадаа их баяртай байна. Та хайртай хүмүүс, найз нөхөд, тэдний бяцхан үрст ямар бэлэг өгөхөө мэдэхгүй эргэлзэж байвал манай картууд хамгийн тохиромжтой сонголтуудын нэг байж чадна гэдэгт итгэж байна.
Бэлгийн карт үйлчлэх зарчим:
Бэлгийн карт хүлээн авсан хүн манай онлайн дэлгүүрт худалдан авалт хийх үед үнийн дүнгээс картын дүнг хасуулж ашиглана.
Жишээ: Батаа найздаа 100 мянган төгрөгийн карт бэлэглэв. Бэлэг хүлээж авсан хүн манай онлайн дэлгүүрээс 180 мянган төгрөгийн бүтээгдэхүүн сонголоо гэхэд төлбөр хийх үедээ Батаагийн өгсөн 100 мянган төгрөгийг хасуулан, үлдсэн 80 мянган төгрөгийг төлнө гэсэн үг юм.
Та худалдан авалт хийхээсээ өмнө доорх зүйлсийг анхаарна уу:
- Бэлгийн картыг манай онлайн дэлгүүрт байгаа бүх бүтээгдэхүүн дээр ашиглаж болно. Зарим бүтээгдэхүүн зөвхөн урьдчилсан захиалгаар ирдгийг анхаарна уу.
- Бэлгийн карт худалдан авахдаа заавал өөрийн холбоо барих дугаараа оруулна уу. Нэмэлт мэдээлэл дээр бэлэг авах хүний дугаарыг оруулаарай.
- Хэрэв та найздаа e-mail-р гэнэтийн бэлэг барихыг хүсэж байвал өөрийн болон бэлэг хүлээн авах хүний мейл хаягийг заавал оруулна уу.
- Төлбөр хүлээн авсны дараа бид тухайн хүнтэй холбогдон тусгай кодтой, мэндчилгээтэй цахим картыг илгээх болно. Нэмэлт мэдээлэл хэсэгт та тухайн хүндээ хэлэх сайхан үгсээ бичиж үлдээгээрэй.
- Код 180 хоногийн турш хүчинтэй байна.
Код ашиглах явцад асуудал гарвал, манай инстаграм хаягаар маань холбогдоорой.